АХМАД БӨХЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан улсын цолтой ахмад бөхчүүдэд манай компани болон Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн зүгээс хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр уламжлал ёсоор 51 ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.

Төрийн их наадмын чимэг түмний их аваргуудын үргэлжлэл болж залуу аваргуудын үлгэр дууриал ард олны хайр хүндэтгэлийн дээдийг хүлээсэн ахмад бөхчүүд та бүхэндээ эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.
Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах