“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ - 2013


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” арга хэмжээ - 2013 оны 06-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Тус өдрийн хүрээнд айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсны дагуу нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхитэй өрнүүлж байгаа билээ.

Нийслэлийг цэцэрлэгт хүрээ­лэнтэй болгох ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид санаачлан Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 1280 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг 2009 оноос эхлүүлсэн.
Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаанд Жем интернэшнл ХХК-ийн хамт олон оролцохын ялдамд, мод тарьж буй аж ахуйн нэгж, албан хаагчдад Хужирт усаар үйлчилж тусласан.
Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах