Дэлхийн жишигт нийцсэн Үндэсний шилдэг брэнд

Манай улсын хүнсний үйлдвэрлэлийн салбар тэр дундаа шингэн хүнсний салбарын хөгжил дэлхийн жишигт хүрснийг үндэсний үйлдвэрлэгч, дотоодын компаниудын амжилтууд батлан харуулсаар байна. Тухайлбал “Жем интернэшнл” компанийн Чингис гоулд брэнд нь 2004 оноос хойш дотоодын зах зээлд чанар нэр хүндээр үргэлж тэргүүлэгч байр суурьтайгаар явж ирсэн бөгөөд өдгөө ч амт чанар стандартыг дээд хэмжээнд ханган ажиллаж ийнхүү Олон улсын чанарын шалгаруулалтаас дахин ГРАНД АЛТАН медаль хүртэж амжилтаа батламжиллаа. Дэлхийн шилдэг хүнс үйлдвэрлэгчид нэг дор цуглаж шилдэгээ тодруулдаг хагас зуун жилийн түүхтэй “Монде селекшн” Олон улсын чанарын шалгаруулалтын 56 дахь наадам Бүгд найрамдах Мальт улсад зохиогдсон юм. Шалгаруулалтад нийт 89 орны 3000 гаруй хүнс үйлдвэрлэгч шилдэг компаниуд өрсөлдсөнөөс үндэсний үйлдвэрлэгч компаниудын шилдэг брэндүүд алтан медаль хүртэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрснээр цаашид шингэн хүнсний экспортыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна.


Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах