“Жем интернэшнл” ХХК-ийн хамт олон амьдралд өнгө нэмлээ


Нийгмийн хариуцлагын хүрээнд “Жем интернэшнл” ХХК нь олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Тэр дундаа жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрөөр эмэгтэйчүүд эхчүүддээ хандсан ажил хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Жем интернэшнл компанийн хамт олон “Амьдралд өнгө нэмье” уриатай сайн үйлсийн аян өрнүүлж өрх толгойлсон, зорилтот бүлгийн нэг ээжийг сонгон баярлууллаа. Амьдралд өнгө нэмж нэг нэгэндээ итгэл хайрласан энэ сайн үйлсийн аянд компанийн нийт ажилчин, албан хаагчид хүн бүр нэгэн сэтгэлээр нэгдэж хандив өгсөн юм.


Энэхүү сайн үйлсийн аян нь нийгмийн нэг хөдөлгөгч хүч болсон өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүдийг баярлуулах тэдэнд сэтгэлийн дэм өгөх, амьдралд нь өнгө нэмэх зорилготой хийгдсэн юм. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны иргэн М.Сарнайд гэнэтийн бэлэг бариж нэг удаагийн тусламж, хүүхдэд зориулсан ном сурах бичиг, дэвтэр болон угаалгын машин мөн "Жем Хужирт" компанийн бүтээгдэхүүний дээж болох Хужирт байгалийн эрдэст усыг бэлэглэсэн юм. Энэ сайн үйлсийн аян нь зөвхөн нэг эмэгтэйг баярлуулаад зогсохгүй олон хүүхдийн ирээдүй амьдралд өнгө нэмсэн үйл явдал боллоо.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах