"Жем Интернэшнл" ХХК ТОП-100 ААН-ээр өргөмжлөгдлөө


Монгол улсын засгийн газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулалтад “Жем интернэшнл” компани дахин шалгарч Үндэсний үйлдвэрлэгч, шилдэг компани болохоо батлан харууллаа. Монгол улсын нийгэм эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байгаа, үйл ажиллагаа бизнесийн цар хүрээгээр манлайлан ажилладаг, үндэсний үйлдвэрлэгчдийг тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулалтад 8 дахь жилдээ ийнхүү шалгараад байна.

Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулж байгааг үнэлэн Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар өргөмжилсөн юм.


Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” компани нь үргэлж чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, сэтгэл ханамжийг бий болгон цаашид ч амжилтаа батжуулан ажиллах болно. Бидэнтэй хамт байж ирсэн хэрэглэгч та бүхэнд баярлалаа.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах