Жем Хужирт компани Азийн маркетингийн наадмаас “Үндэсний ялагч” шагнал хүртлээ


Азийн маркетингийн шагнал гардуулах ёслол болон Азийн маркетингийн холбооны чуулга уулзалт давхацсан SMART-2017 арга хэмжээг Монголын маркетингийн холбоо эх орондоо амжилттай зохион байгууллаа. Чуулганы үеэр Азид зохион байгуулагддаг тэргүүлэх зэрэглэлийн маркетингийн шагнал болох “ASIA MARKETING EXCELLENCE AWARD” шагнал гардуулах ёслол болж Азийн маркетингийн дээд шагнал болон Үндэсний ялагчдыг тодруулсан юм. Монгол улсаас “Жем Хужирт” компанийн Хужирт брэнд “Marketing company of the year” номинацид эх орноо төлөөлөн өрсөлдөн “Үндэсний ялагч” шагнал хүртлээ. Хужирт байгалийн эрдэст ус нь Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнтэй өрсөлдөн чанар нэр хүндийн шалгаруулалтаас Алтан медаль хүртэж байсан бол энэ удаад шилдэг маркетингтай компаниар ийнхүү шалгаран олон улсад Монголынхоо нэрийг дахин гаргаад байгаа юм. Шалгаруулалт “Marketing Company of the Year” болон “Marketing 3.0” номинацуудын дагуу 5-р сард Индонез улсын Бали аралд болж өнгөрсөн бөгөөд Азийн маркетингийн холбооны гишүүн 17 орны 70 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Үндэсний ялагчаар шалгарсан “Жем Хужирт” ХХК нь сүүлийн 3 жилийн хугацаанд Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрлэлдээ шинэлэг технологи нэвтрүүлэн нэр төрлөө нэмэгдүүлж, эко үйлдвэрийг ашиглалтад оруулан байгалийн эрдэст усны төрөлдөө тэргүүлсэн амжилтаар “Asia Marketing Excellence Awards”-ын Үндэсний ялагч шагналыг ийнхүү хүртээд байгаа юм. Мөн компанийн үзэл баримтлал болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажлууд нь гол нөлөө үзүүлжээ.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах