ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид өөрийн эрхэлж буй бизнесийн бүхий л салбарт хамт олон,үйл ажиллагаа, чанарын удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлсэн Монгол улсын үлгэр жишээ компани байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Бүтээлч хамт олон
  • Бидний итгэл үнэмшил
  • Тогтвортой хөгжил, тэмүүлэл

Захирлын мэндчилгээ

Танд энэ өдрийн мэнд хүргэе.
“Жем Интернэшнл”ХХК нь 1999 онд дотоод гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж байсан бол эдүгээ 500 гаруй ажилтан, ажиллагсадтай үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг болсон байна.
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Тэргүүн чанар, Тэргүүн баталгаа гэсэн зорилго чиглэлийнхээ хүрээнд үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулан, технологийн шинэчлэлийг шат дараатайгаар хэрэгжүүлж, хэрэглэгчийн таашаалд нийцсэн Чингис Платинум, Чингис Голд нэрийн тансаг сархад, Жем Драфт амьд шар айраг, Хужирт байгалийн эрдэст ус зэрэг олонд танигдсан брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна. Түүнчлэн манай компани мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, нийгэмд чиглэсэн олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн баялгийг бүтээх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байна.
Чанарыг эрхэм болгосон манай хамт олон хэрэглэгчдийнхээ эрх ашгийг үргэлж дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг танд хүргэн олсон амжилтаа улам ахиулан ажиллах болно.
Та бүхний санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал
Б.Ойгонгэрэл

Компаний танилцуулга

“Жем Интернэшнл”ХХК нь хүнсний спиртийн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр 1999 онд байгуулагдсан. ХБНГУ-ын техник технологи бүхий уг үйлдвэр нь цэвэр улаан буудайгаар тансаг, альфа ангилалын хүнсний спирт үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлж эхэлсэн анхны хувийн хэвшлийн спиртийн үйлдвэр юм. Бид энэхүү нөөц бололцоондоо түшиглэн 2004 онд “Тэргүүн” архины үйлдвэр, 2007 онд “Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 500 гаруй ажилтан ажиллагсадтай үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани 2003 онд спиртийн үйлдвэрийн шингэрүүлсэн нүүрс хүчлийн хий /CO2/ үйлдвэрлэх “Жем Газ” ХХК, 2004 онд компаний харьяа үйлдвэрүүдийн бэлэн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр борлуулах “Жем Трейд” борлуулалт,маркетингийн компанийг үүсгэн байгуулсан нь үйл ажиллагааны цар хүрээлэл өргөсөн, хөгжин дэвшихэд томоохон түлхэц болсон. Түүнчлэн 2008 оноос Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэл хийхэд хамтран ажиллаж,Хужирт байгалийн эрдэст усыг зах зээлд амжилттай нэвтрүүлэн олонд таашаагдсан үндэсний брэндүүдийн нэг болтол хөгжүүлж чадсан нь компаний хувьд бас нэгэн амжилт юм. Бид 2009 онд компаний засаглал, менежментээ улам сайжруулах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ стандартыг Олон улсын жишигт нийцүүлэн Чанарын удирдлагын ISO 9001 стандартыг амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг танд хүргэн ажиллаж байна.
Мөн компаний санаачлага, хамтын хөрөнгө оруулалтаар үндэсний үүрэн холбооны оператор “Жи Мобайл” ХХК, хиймэл дагуулаар телевизийн сувгуудыг дамжуулах “ДДэш ТВ” ХХК, “PepsiCo International” корпорацийн албан ёсны үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Жем Нэт” ХХК зэрэг томоохон компаниудыг үүсгэн байгуулж үйл ажиллагааныхаа цар хүрээгээ улам тэлсээр байна.

Бидний амжилт

  • 2006 он
    • "Entrepeneur-2006" үзэсгэлэн яармагийн "Манлайлан оролцогч байгууллага", МҮХАҮТ
    • "Шилдэг Маркетингтай байгууллага", Монголын маркетингийн холбоо
  • 2007 он
    • "Хэрэглэгчийг хаанд өргөмжилснө хамт олон", МХЭАХҮХ
    • "Монголын үндэсний шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ"-тэй байгууллага, МХХ
  • 2008 он
    • "Тэргүүний татвар төлөгч байгууллага" Сангийн яам, ҮТЕГ
    • "Монголын ТОП-100" ААН шалгаруулах шалгаруулалтын 64-р байр, МҮХАҮТ
  • 2009 он
    • "Хүнсний манлай үйлдвэр", МХХ
    • "Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008" Олон улсын чанарын стандартыг хэрэгжүүлсэн хамт олон
    • "Монголын ТОП-100" ААН шалгаруулах шалгаруулалтын 51-р байр, МҮХАҮТ
  • 2010 он
    • "Монголын ТОП-100" ААН шалгаруулах шалгаруулалтын 18-р байр, МҮХАҮТ
    • "Тэргүүний татвар төлөгч байгууллага" Сангийн яам, ҮТЕГ
  • 2011 он
    • "Монголын ТОП-100" ААН шалгаруулах шалгаруулалтын 14-р байр, МҮХАҮТ
    • Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх 10 үйлдвэрийн нэг, ХХААХҮЯ
  • 2012 он
    • "Ecobrand Awards 2012" "Экологид ээлтэй бүтээгдхүүн" "Экологийн бүтээгдхүүний хөгжил" сан
    • "Монголын ТОП-100" ААН шалгаруулах шалгаруулалтын 49-р байр, МҮХАҮТ
  • 2013 он
    • "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон - 2013" Нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах "Тэргүүн Оюу"
  • 2016 он
    • "Монголын ТОП-100" ААН шалгаруулах шалгаруулалтын 44-р байр, МҮХАҮТ
    • Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч байгууллага, НЗДТ-ын газар, Нийслэлийн ЭМНД-ын газар
  • 2017 он
    • "Тэргүүний татвар төлөгч байгууллага" Сангийн яам, ҮТЕГ