МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газар болон Хужирт байгалийн эрдэст устай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2013” уралдааны шилдгүүд тодорлоо. 17 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаанд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон "Жем Интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ойгонгэрэл нар шилдгүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ. Энэхүү уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги, мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид, сурагчид болон уран бичлэг гэсэн төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ. 11 дүгээр ангийн ангилалд түрүүлсэн 4 сурагч МУИС, МУБИС-д Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 4 жил суралцах урилга гардсан.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах