НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА


МҮХАҮТ-аас 19 дахь удаагаа зохион байгуулсан“Улаанбаатар Түншлэл- 2014” Олон Улсын үзэсгэлэнд “Жем Интернэшнл” компани амжилттай оролцож, нийслэл хотын шилдэг түншлэгч гэдгээ батлан харууллаа. Хужирт байгалийн эрдэст усыг үйлдвэрлэдэг “Жем Хужирт” компани энэ удаад шилдгээр шалгарсан бөгөөд ЭКО САВ, БАГЛАА БООДЛЫГ амжилттай нэвтрүүлж, нийслэлийн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсныг Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар онцлон, талархал илэрхийлж өргөмжлөл гардуулсан байна. “Хужирт” байгалийн эрдэст ус нь монголд үйлдвэрлэгдсэн анхны шилэн савлагаатай ус гэдгээрээ онцлог юм.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах