Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарлаа


Шингэн хүнсний салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарлаа. Нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулж байгааг ийнхүү үнэлэн Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар өргөмжиллөө.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах