ОХУ - ЫН ШИЛДЭГҮҮДТЭЙ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ӨРСӨЛДӨЖ АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Монгол түмний сар шинийн баяртай давхцан ОХУ-ын Москва хотын хамгийн том үзэсгэлэн болох “PROD EXPO-2010” олон улсын үзэсгэлэн энэ сарын 9-12 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “PROD EXPO” үзэсгэлэн нь ОХУ болон Европын орнуудын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогдох үзэсгэлэн бөгөөд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж дотоодын болон гадаадын хүнсний үйлдвэрлэгчдийн нэр хүнд, бүтээгдэхүүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдогоос гадна хамтрагч түншүүдтэйгээ холбоо тогтоох, туршлага солилцох зэрэг өндөр ач холбогдолтой юм. Энэ удаагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнг ОХУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 30 улсын 1900 гаруй шилдэг үйлдвэрлэгчид оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан өрсөлдлөө.


Москвагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнгийн нэг томоохон хэсэг нь Олон улсын амтлагааны уралдаан байдаг бөгөөд энэхүү уралдаанд архи, вино, ликёр, конъяк, виски зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 200 гаруй үйлдвэрлэгчид өрсөлдсөн юм. 12 дахь удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд Хүнсний манлай үйлдвэр “ЖЕМ Интернэшнл” ХХК 3 дахь жилдээ Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож ОХУ-ын болон Олон улсын шилмэл шүүгчдээр бүтээгдэхүүнийхээ чанараа үнлүүлж “Chinggis Platinum” брэндээрээ Алтан медаль, “Алтан буудай” брэндээрээ хошоо Мөнгөн медаль хүртлээ. Жил ирэх тусам чанар амт нь сайжирч, олон орны нэр хүндтэй брэндүүдтэй энэ тэнцүү өрсөлдөж байгаа “ЖЕМ Интернэшнл” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг “PROD EXPO” үзэсгэлэнгийн шүүгчид нилээдгүй олзуурхаж байсанаас гадна, бусад өрсөлдөгч компаниудын сонирхолыг маш ихээр татсан юм.

“PROD EXPO-2010” үзэслэнгийн 12 дахь удаагийн амтлагааны уралдааны тэргүүлэгч гишүүн Зайцев А.Ю онцлохдоо: << “PROD EXPO” үзэсгэлэнгийн Амталгааны уралдаан бол ОХУ-д хамгийн том нэр хүндтэй урладаан юм. Ер нь согтууруулах ундааны хамгийн том шалгаруулалт нь гэж хэлж болно. Бид шалгаруулалтандаа хамгийн шилдэг амтлагчдыг сонгон оролцуулдаг. Архин бүтээгдэхүүний шалгаруулалтандаа ОХУ, Казакстан, Украйн болон бусад улсуудын мэргэжилтнүүдийг оролцуулдаг. Амталгааны шүүгчдийг сонгон шалгаруулахдаа бүтэн жил ажилладаг бөгөөд энд ямар нэгэн үйлдвэрлэгчид буюу хэсэг бүлэг хүмүүсийн төлөөлөлийг сонгодоггүй. Учир нь уралдааны шалгаруулалтанд ямар нэгэн лобби орох, будлиантуулахаас сэргийлж байгаа юм. “ЖЕМ Интернэшнл” ХХК манай үзэсгэлэнгийн амталгааны уралдаанд байнга оролцдог бөгөөд энэ жилийн амталгааны шалгаруулалтаас Алтан медаль авсан явдал нь маш өндөр амжилт юм. Шалгуур өндөртэй “PROD EXPO” үзэсгэлэнгээс медаль хүртэнэ гэдэг архи үйлдэврлэгчдийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд тус үзэсгэлэнгээс өмнө нь “ЖЕМ Интернэшнл” ХХК “Chinggis Gold” брэндээрээ Алтан, Мөнгөн медаль, “Chinggis Platinum” брэндээрээ Хүрэл медаль, “Алтан буудай” брэндээрээ Мөнгөн медаль тус тус хүртэж байсаныг санаж байна. >>

“ЖЕМ Интернэшнл” ХХК “PROD EXPO” үзэсгэлэнд жил дараалан ажилттай оролцож Монгол улсынхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийг дэлхийд таниулж байгаадаа баяртай байна.Монгол түмний сар шинийн баяртай давхцан ОХУ-ын Москва хотын хамгийн том үзэсгэлэн болох “PROD EXPO-2010” олон улсын үзэсгэлэн энэ сарын 9-12 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “PROD EXPO” үзэсгэлэн нь ОХУ болон Европын орнуудын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогдох үзэсгэлэн бөгөөд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж дотоодын болон гадаадын хүнсний үйлдвэрлэгчдийн нэр хүнд, бүтээгдэхүүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдогоос гадна хамтрагч түншүүдтэйгээ холбоо тогтоох, туршлага солилцох зэрэг өндөр ач холбогдолтой юм. Энэ удаагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнг ОХУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 30 улсын 1900 гаруй шилдэг үйлдвэрлэгчид оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан өрсөлдлөө.

Москвагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнгийн нэг томоохон хэсэг нь Олон улсын амтлагааны уралдаан байдаг бөгөөд энэхүү уралдаанд архи, вино, ликёр, конъяк, виски зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 200 гаруй үйлдвэрлэгчид өрсөлдсөн юм. 12 дахь удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд Хүнсний манлай үйлдвэр “ЖЕМ Интернэшнл” ХХК 3 дахь жилдээ Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож ОХУ-ын болон Олон улсын шилмэл шүүгчдээр бүтээгдэхүүнийхээ чанараа үнлүүлж “Chinggis Platinum” брэндээрээ Алтан медаль, “Алтан буудай” брэндээрээ хошоо Мөнгөн медаль хүртлээ. Жил ирэх тусам чанар амт нь сайжирч, олон орны нэр хүндтэй брэндүүдтэй энэ тэнцүү өрсөлдөж байгаа “ЖЕМ Интернэшнл” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг “PROD EXPO” үзэсгэлэнгийн шүүгчид нилээдгүй олзуурхаж байсанаас гадна, бусад өрсөлдөгч компаниудын сонирхолыг маш ихээр татсан юм.

“PROD EXPO-2010” үзэслэнгийн 12 дахь удаагийн амтлагааны уралдааны тэргүүлэгч гишүүн Зайцев А.Ю онцлохдоо: << “PROD EXPO” үзэсгэлэнгийн Амталгааны уралдаан бол ОХУ-д хамгийн том нэр хүндтэй урладаан юм. Ер нь согтууруулах ундааны хамгийн том шалгаруулалт нь гэж хэлж болно. Бид шалгаруулалтандаа хамгийн шилдэг амтлагчдыг сонгон оролцуулдаг. Архин бүтээгдэхүүний шалгаруулалтандаа ОХУ, Казакстан, Украйн болон бусад улсуудын мэргэжилтнүүдийг оролцуулдаг. Амталгааны шүүгчдийг сонгон шалгаруулахдаа бүтэн жил ажилладаг бөгөөд энд ямар нэгэн үйлдвэрлэгчид буюу хэсэг бүлэг хүмүүсийн төлөөлөлийг сонгодоггүй. Учир нь уралдааны шалгаруулалтанд ямар нэгэн лобби орох, будлиантуулахаас сэргийлж байгаа юм. “ЖЕМ Интернэшнл” ХХК манай үзэсгэлэнгийн амталгааны уралдаанд байнга оролцдог бөгөөд энэ жилийн амталгааны шалгаруулалтаас Алтан медаль авсан явдал нь маш өндөр амжилт юм. Шалгуур өндөртэй “PROD EXPO” үзэсгэлэнгээс медаль хүртэнэ гэдэг архи үйлдэврлэгчдийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд тус үзэсгэлэнгээс өмнө нь “ЖЕМ Интернэшнл” ХХК “Chinggis Gold” брэндээрээ Алтан, Мөнгөн медаль, “Chinggis Platinum” брэндээрээ Хүрэл медаль, “Алтан буудай” брэндээрээ Мөнгөн медаль тус тус хүртэж байсаныг санаж байна. >>

“ЖЕМ Интернэшнл” ХХК “PROD EXPO” үзэсгэлэнд жил дараалан ажилттай оролцож Монгол улсынхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийг дэлхийд таниулж байгаадаа баяртай байна.
Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах