ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хотоос 390 километрийн алсад орших Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгалийн тогтоц, гадаргын давхарга, хөрс чулуулгийн бүтэц нь хүний бие организмд хамгийн тохиромжтой эрдсийг агуулдаг болохыг судлан үзсэний үр дүнд “Хужирт” эко үйлдвэрийг 2009 онд 27 ажилтантайгаар байгуулсан түүхтэй.

“Хужирт Байгалийн Эрдэст Ус”-ны үйлдвэрийг БНХАУ-ын Ben and Jie фирмийн эрдэст усны шүүлтүүр, HY-Filling фирмийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглож цагт 2500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.