Товч Танилцуулга

ОХУ-ын Тамбов хотын Комсомолец нийгэмлэгийн төслөөр архины “Тэргүүн” үйлдвэрийг 2003 онд барьж ашиглалтанд оруулсан. Анхны бүтээгдэхүүн болж мэндэлсэн учир тус сархадаа Тэргүүн хэмээн нэрийдэж зах зээлд гаргасан. Өнөөдрийг хүртэл савлагаа нь шинэчилэгдэн өмнөх дөрвөн загвараа нэгтгэсэний дээр уламжлалыг хадгалсан ТЭРГҮҮН брэнд дахин мэндэлж зах зээлд худалдаалагдаж байна. Монголын хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгарч байсан “Тэргүүн” архийг нэгдүгээр зэргийн спиртээр найруулан амрааж, цэвэр болон нүүрсэн шүүлтүүр ашиглан нэмэлт өвөрмөц амт шингээн хийдэг бөгөөд уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт технологийн мөнгөжүүлсэн давхар шүүлтүүртэй хослуулан шүүдэг тул тансаг сархадын зэрэглэлд багтах хэмжээний чанартай бүтээгдэхүүн болсон юм. “Тэргүүн” сархад нь Италийн “Guala Closures” группын 5 давхар нууцлал бүхий 3S /Super, safe, secure/ бөглөөгөөр хамгаалагдсан ба мөнгөн тэмдэгт, үнэт цаас, цахим картны нууцлалд ашиглагддаг галограмм, оптограммын хосолсон нууцлалтай гэдгээрээ онцлог.

Спиртийн агууламж: 38%
Савалгаа: 0.25л, 0.35л, 0.5л, 0.75л
Үйлдвэрлэж эхлэсэн: 2004 он
Төрөл: Mongolian premium vodka

Орц найрлага

  • Альфа зэрэглэлийн спирт
  • Зөөлрүүлсэн гүний цэнгэг ус
  • Нүүрсэн, элсэн, мөнгөжүүлсэн шүүлтүүрээр давхар шүүсэн

Билэгдэл

Ажил амьдралдаа манлайлан яваа тэргүүлэгчдийн хийсэн бүтээсэн амжилтаараа бахархахад гараа бариа бүхэнд нь хамт байх нөхөрлөлийн үнэ цэнийг илтгэх тансаг идээ юм.

Сав баглаа боодол

Италийн “Guala Closures”группын сүүлийн үеийн дэвшилтэт технологийн 3S бөглөө нь өөртөө битүүмжлэн лац, далд бөглөө, доозлогч, давхар бэхлэгч гэсэн 5 давхар нууцлалуудыг агуулдаг.

  • 2008 он “Монголын зах зээлд №1 борлуулалттай бүтээгдэхүүн”
  • 2005 он “Шилдэг бүтээгдэхүүн шагнал”, “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, техник технологи” үзэсгэлэн
  • 2005 он “Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн” өргөмжлөл, “Мишээл экспо”үзэсгэлэн
  • 2004 он “Олон улсын стандартад нийцсэн шилдэг сав, савлагаа боодол” шагнал, “Улаанбаатар түншлэл ” үзэсгэлэн
  • “Үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн өргөмжлөл” МХАҮТанхим

ТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭСЭГТ НЭВТРЭХИЙН ТУЛД 21 НАС ХҮРСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм

Үгүй

Намайг сана.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуультай танилцах бол энд дарна уу