Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааг Жем Интернэшнл компанийн харваач Б.Баярчимэг тэргүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар бөх хүчтэй, морь хурдан, сур мэргэн, наадамчин олон нь налгар тайван сайхан наадлаа. Энэ жилийн наадмын Үндэсний сурын харвааны түрүүг Жем интернэшнл компанийн харваач, Алдар спорт хороо ЗХ-ний 284-р ангийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг /34 оноогоор/ авч Улсын мэргэн цол хүртлээ. Ийнхүү Улсын их баяр наадмаар Жем Интернэшнл компани, Алдар спорт хорооны “Алдар Жем” баг шинэ мэргэнтэй болсон онцлог үйл явдал болсон юм.

Мөн хүүхдийн сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Жем Интернэшнл компанийн Алдар Жем багийн харваач Х.Цогбаяр хүү 32 онож тэргүүлснээр өсөх идэр мэргэн цол хүртсэн бол Урианхай сурын харваанд 180 гаруй шилдэг харваачид оролцож Жем Интернэшнл компанийн харваач Д.Мөнхгэрэл 4-р байр эзэлж улсын их баяр наадамдаа амжилттай сайхан оролцсон юм.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах