Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдлаа

Үндэсний үйлдвэрлэгч “Жем Хужирт” ХХК-ийн Хужирт Байгалийн эрдэст ус Олон улсын чанар, нэр хүндийн томоохон шалгаруулалт болох “Монде селекшн 2017” арга хэмжээнд олон шилдэг брэндүүдтэй өрсөлдөж Монгол улсаас анх удаагаа усны төрөлд Алтан медаль хүртсэн онцлог үйл явдал боллоо. Европын холбооны улсад зохион байгуулагддаг энэхүү чанарын шалгаруулалтын 56 дахь удаагийн шагнал гардуулах ёслол өнгөрөгч 5 дугаар сарын 29-нд Бүгд найрамдах Мальт улсад болж өнгөрсөн юм.

Энэ жилийн шалгаруулалтад нийт 89 орны 3000 гаруй шилдэг хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс 40 гаруй нь цэвэр усны брэндүүд байлаа. Тухайлбал Япон улсын хамгийн алдартай Фүжи натурал эрдэст ус, Акуа пинк, Фүкүшима Мизу зэрэг брэндүүд, мөн Франц улсын Пиэрвал, Португали улсын Фризе, АНУ-ын Перфект, Хонконгийн Кристалл зэрэг олон орны шилдэг брэндүүд, ус үйлдвэрлэгч компаниуд оролцсон юм.

Эдгээр шилдэг брэндүүдээс Герман улсын “Тонисстайнер” эрдэст ус шүүгчийн нэрэмжит шагнал, Японы Фукушима Усны брэнд Гранд алтан медаль хүртсэн бол Монгол улсаас оролцсон “Жем Хужирт” компанийн Хужирт байгалийн эрдэст ус Алтан медалийн шагналыг хүртэж Монголд төдийгүй дэлхийд чанараар танигдлаа.
Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах