Товч танилцуулга

Улаанбаатар хотоос 390 километрийн алсад орших Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгалийн тогтоц, гадаргын давхарга, хөрс чулуулгийн бүтэц нь хүний бие организмд хамгийн тохиромжтой эрдсийг агуулдаг болохыг судлан үзсэний үр дүнд “Хужирт” эко үйлдвэрийг 2009 онд 27 ажилтантайгаар байгуулсан түүхтэй.

“Хужирт Байгалийн Эрдэст Ус”-ны үйлдвэрийг БНХАУ-ын Ben and Jie фирмийн эрдэст усны шүүлтүүр, HY-Filling фирмийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглож цагт 2500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

Савлагаа

Шилтэй /Натурал, Оргилуун, Цангис/

330мл,700мл

Савтай /Натурал/

330мл, 500мл, 1500мл, 5л

үйлдвэрийн танилцуулга

Бүтээгдэхүүний нэр төрөл болон хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, Монголд анх удаа шинэ шилэн савлагаатай ус үйлдвэрлэх үйлдвэрийг 2013 онд ашиглалтанд оруулав. Энэхүү үйлдвэр нь ХБНГУ-ын Prominent фирмийн эрдэст усны шүүлтүүр, ХБНГУ –ын KITZINGER MÄANDER фирмийн цагт 7800 ширхэг шил угаах хүчин чадалтай шил угаагч машин, Болгарын INDEX-6 фирмийн шилэн савлагааны автомат машин, ХБНГУ-ын KRUPP Corpoplast B72 маркийн сав үлээгч, мөн Болгарын INDEX-6 Фирмийн хуванцар савлагааны машиныг суурилуулан цэвэр ус савлах

үйлдвэрлэлийн бүх шат дамжлагууд бүрэн автоматжиж, техник технологийн өндөр хүчин чадалтай боллоо. Бүрэн автомажиж чадсанаараа мөн бүтээгдэхүүний эрүүл ахуйг сайтар хангах боломж бүрдэж байгаа юм. Одоо манай компани нийт 85 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2013 онд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн шинэ ШИЛЭН савлагаатай усны үйлдвэрлэлийг Монголд анх удаа нэвтрүүлж, хэрэглэгчдийн аюулгүй байдал шинэ үеийн шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнүүдийг худалдаанд амжилттайгаар гаргалаа.

Орчин үеийн цэвэр ус үйлдвэрлэлийн технологи болох ХБНГУ-ын Prominent фирмийн эрдэст усны шүүлтүүр, ХБНГУ –ын KITZINGER MÄANDER фирмийн цагт 7800 ширхэг шил угаах хүчин чадалтай шил угаагч машин, Болгарын INDEX-6 фирмийн шилэн савлагааны автомат машин, ХБНГУ-ын KRUPP Corpoplast B72 маркийн сав үлээгч, мөн Болгарын INDEX-6 Фирмийн хуванцар савлагааны машиныг суурилуулан цэвэр ус савлах үйлдвэрлэлийн бүх шат дамжлагууд бүрэн автоматжиж, техник технологийн өндөр хүчин чадалтай боллоо.

Домог хууч яриа

Хужирт нутгийн ард түмэн өнө эртнээс унаган байгалиа хайрлан хамгаалж, шүтэж ирсэн нууц нь Эртний судар номонд Гуахайрхан уул нь Заан төрхтэй, Холбоо уул нь Луу дүрстэй, Мойлт уул нь Бар хэлбэртэй, Шивээт уул нь Хангарьд хэлбэртэй дөрвөн хүчтэний дунд оршдог нутгаас олон түмэнд тустай чандмань эрдэнэ ундарч нутгийн ард түмэн айх аюулгүй, эрүүл чийрэг, амар амгалан урт удаан наслана гэж бичэгдсэн байдаг. Буга хэмээх бодгаль нь байгалийн онцлог шалгарлаар газрын шим, усны сор бүрдсэн эрүүл тэгш нутгийг сонгон нутагладаг онцлогтой амьтан бөгөөд эрт
цагаас эдүгээг хүртэл энэхүү газар уснаа нутаглан амьдарч байгаа билээ. Өнө эртний домогт энэхүү дөрвөн хүчитний дунд орших булгийн эхэнд нэгэн шархдаж доголсон буга өглөө болгон ирж хөлөө дүрэн хэвтдэг байжээ. Энэхүү содон үзэгдлийг нутгийн гярхай анчин Шунхлай өвгөн ажиж, тэрхүү буганы шархдаж гэмтсэн хөл нь бүрмөсөн эдгэргэхийг харж, нутаг усныхандаа хэлснээр анагаах увидастай чанарыг нээн илрүүлж, "Шунхлайн рашаан" хэмээн нэрлэж ахуй амьдралдаа хэрэглэж, анагаах увидас чанартайр нь ам дамжин түгэж домог болсон түүхтэй билээ.
Хожим нь оршин байгаа газраар нь Хужиртын рашаан хэмээн алдаршиж, эдүгээ ч олон түмэнд ач тусаа өгсөөр байна. Хужиртын халуун рашааныг түшиглэн 1940 онд 40 ортой рашаан сувиллын газар нь анх нээгдсэн. Энэ нь дотоод гадаадын олон жуулчдын амрах дуртай сувиллын тосгон болж, энэ цагийн үед ч анагаах чадвараа гайхуулан хүн зоны өвчин эмгэгийг анагаан ажилласаар байна.

Сонгох шалтгаан

  • Хөрсний бохирдолгүй орчин, гүний цэнгэг усны эрүүл ай саваас энергийг нөхөн сэргээх зөв бүтэцийг нь алдагдуулалгүй савласан.
  • Байгалийн онцлогоороо хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх, арьсны үрэвсэл зэрэг өвчнүүдийн эх үүсвэр болдог хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг шинж чанартай.
  • Кальцийн ион, кали натрийн ион, цайрын ионууд нь байгалиасаа хамгийн зөв зохистой хэмжээгээр энэхүү эрдэст усанд агуулагддаг нь үүнтэй холбоотой.
  • Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэцийг сайжруулах, хоолны хүчиллэгийг саармагжуулж, ходоодны шарх цээж хорсох зэрэг өвчнүүдийг эдгээнэ.
  • Анти-оксидант шинж чанар нь Таныг хөгшрөлтөөс хамгаална.
  • Хүний биед шаардлагатай эрдсийн дутагдлаас хамгаална.
  • Уушги цэвэрлэж, хордлого болон шарталт тайлна.

эрдсийн агууламж

Эрдсийн агууламж нь хүний биед хамгийн тохиромжтой. Хоол хүнснээс олж авдаг эрдэсээс хүний биед хамгийн сайн шингэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг нь байгалийн эрдэст ус гэж эрдэмтэд үздэг бөгөөд хүнд хамгийн тохиромжтой хэмжээ нь 250-300 мг/л байдаг байна.

Хужирт байгалийн эрдэст усны эрдэсжилт 300 мг/л.

НАТРИ+КАЛИ Na K 31.1
Кальци (Ca) 40.0-66.0
Магни (Mg) 7.3-12.0
Хлор (CI) 14.2
Гидрокарбонат (HCO3) 207
Сульфат (SO4) 25.0-60.1
Фтор (F) 1
Тємєр (Fe) 0.15
Цайр(Zn) 4.01
Зэс (Cu) 0.06
PH 7.7
Эрдэсжилт 300мг/л

Натурал шинж чанар

Хужирт усны бүтцийг Дэлхий дахинд ус судлаачаар хүлээн зөвшөөрөгдсөн Япон улсын эрдэмтэн, ус судлаач Масару Эмото судлан зөв 6 талст болохыг Монголчууддаа батлан харуулсан. Масару Эмото өөрийн лабораторид шинжилсэн “Хужирт” усны талстыг харахдаа -250оС-д 3 цаг хөлдөөсний дараа талстыг харах үеийн tо нь -50 оС байдаг байна. Зургийг сүүлийн үеийн OLYMPUS аппаратаар 200 дахин татаж авсан ба зарим зургийг 100 дахин татаж авснаар энэхүү гайхамшигт Хужирт усны талстын зураг авжээ.

Хужирт эрдэст усыг үйлдвэрлэхдээ олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй, бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг тул хүнд хэрэгтэй хамгийн зөв бүтэцтэй ус юм.

Энэхүү технологи онцлог шинж чанараараа Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон органик хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан олон улсын шаардлагыг хангасан тул Хужирт байгалийн эрдэст ус нь Ногоон шошго буюу Made in organic хүнсийг илэрхийлсэн барааны тэмдэгийг хэрэглэдэг натурал бүтээгдэхүүн юм.

Бидний амжилт

ШУА, Геоэкологийн хүрээлэн, Экологийн бүтээгдхүүнийг дэмжих сан, "ECO brand awards-2009" Монгол, Улаанбаатар "GRAND QUALITY 2010"
Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам "Намарын ногооны өдрүүд-2012" ШИЛДЭГ ТЕХНИК ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛДВЭР ШУА, Геоэкологийн хүрээлэн, Экологийн бүтээгдхүүнийг дэмжих сан, "ECO brand awards-2012"
МҮХААТ, Монголын Оюуны Өмчийн Газар, Шилдэг Био Эко брэнд 2010