Спиртийн үйлдвэрийн ажилтан Л.Батбаяр

Намайг Лхагва овогтой Батбаяр гэдэг. Би Жем Интернэшнл ХХК-ийн Спиртийн үйлдвэрт  хүнсний үйлдвэрийн аргон гагнуурчинаар мэргэжлээр тасралтгүй 18 жил ажиллаж байна. Монгол улсын шилдэг татвар төлөгч, топ аж ахуйн нэгжийн нэг монголын хүнсний үйлдвэрийн чанар стандартыг хангасан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй ийм сайхан үйлдвэрт ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Мөн байгууллагын удирдлагууд маань ажилчдын санаа бодлыг сонсдог, ажилчдаа дэмждэг, хамтран ажилладаг нөхөд маань нийтэч, эв санаа нэгтэй байдаг нь ажилдаа дуртай байх, ажлаа сайн хийх урам зоригийг надад өгдөг. 

Тээвэр ложистик эрхэлсэн захирал Э.Тайванбаяр

Хувь хүний хөгжил, төлөвшил, байр суурь, ирээдүйн зорилго, амжилт, зүтгэл бүхэн эрхэлж буй ажил үйлстэй нь холбоотой гэж боддог.  Би “Жем Трейд” ХХК-д 2007 оноос Маркетингийн менежер, Борлуулалтын менежерээр ажлын гараагаа эхлүүлж, 2013 оноос хойш Тээвэр ложистикийн албыг хариуцан ажиллаж байна. Миний хувьд байгууллагынхаа нэгэн эд эс болж яваадаа үргэлж бахархдаг. Хамт олондоо амжилт хүсье.

Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Б.Ариунаа

Сайн байна уу.

Манай компани ажилтнуудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлж, ур чадварыг хөгжүүлэх үндсэн бодлого баримтлан ажилладаг бөгөөд үнэнч шударга, тууштай, зорилготой залуусаар эгнээгээ бүрдүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно. 

Амжилт хүсье.

Бид Монгол хүний үнэ цэнийг өсгөнө.

Нээлттэй ажлын байр

Албан тушаал Хэлтэс Анкет
Борлуулалтын менежер Gem international Онлайн анкет бөглөх
Албан тушаал Хэлтэс Анкет
Албан тушаал Хэлтэс Анкет
Албан тушаал Хэлтэс Анкет
Албан тушаал Хэлтэс Анкет
Албан тушаал Хэлтэс Анкет

Ажилтан сонгон шалгаруулах үе шат

Анкет
Анхан шатны ярилцлага хийх
Бичигийн шалгалт авах
Дэлгэрэнгүй ярилцлага