​“Хүнсчдийн алдар” 2017 оны спорт наадмыг “Жем Интернэшнл” ХХК тэргүүллээ


Монголын хүнсчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хүнсчдийн алдар” 2017 спорт наадамд 18 томоохон үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн 400 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорилоо. Наадам сагсан бөмбөг, волейболь, ширээний теннис гэсэн спортын 3 төрлөөр зохиогдож, бүх төрөлд амжилттай оролцож тэргүүлсэн шилдэг байгууллагаар Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компани тодорсон юм. Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд “Жем Интернэшнл” компанийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид үнэмлэхүй ялалт байгуулан алтан медаль хүртсэн бол волейболийн эрэгтэй төрөлд мөн адил тус компанийн баг тамирчид алтан медаль, эмэгтэй баг тамирчид хоёрдугаар байранд орж мөнгөн медалийн эзэд болцгоосон юм. Энэ жилийн арга хэмжээг “Талх Чихэр” ХК, “Атар Өргөө ХК, “Милл Хаус” ХХК нар Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгууллаа. Спорт өдөрлөгийн зорилго нь хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлэх , ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх болоод эвсэг хамт олныг бүрдүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид хэлсэн юм.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах