ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД ЦУС ХАНДИВЛАВ.


Монгол Улсын хэмжээнд 2011 оны байдлаар 20700 донороос цус цуглуулдаг бөгөөд сүүлийн таван жилд цусаа өгдөг донорын тоо тогтмол нэмэгдэж байгаа ч цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа. 1-р сарын 17-нд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 92 залуу цусаа хандивлах хүсэлтэй бүртгүүлснээс 58 хүн цусаа хандивлаж нийтдээ 18 литр орчим цус хандивласан байна. Нэг хүн цусаа хандивлахад 3 хүний амийг аварч байдаг. Үүнээс гадна донор болох нь ямар нэг халдварт өвчин тусах эрсдэлгүй бөгөөд тус төвийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл улам боловсронгүй болсоор байгаа талаар зөв мэдээлэлтэй болж чадсан.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах