“ЧИНГИС ХААН ГРАНПРИ-2014” ТЭМЦЭЭНИЙГ 5 ДАХЬ УДААГАА ИВЭЭН ТЭТГЭН ОРОЛЦЛОО

“Чингис хаан гранпри-2014”

Олон улсын жудо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан гранпри-2014” тэмцээн 2014 оны 07-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хот Буян Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“Рио де-Жанейро-2016” олимпийн эрхийн оноо цуглуулах энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Канад, Герман, БНСУ, ОХУ, Бразил, Австри, Португал, Унгар, БНАСАУ, Швейцарь, Иран, Турк, Польш, Тайвань, АНУ, Узбекистан, Чех, Гүрж, Хонгконг, Казахстан, Мозамбик, Румын, Сингапур, Словак гэсэн 27 орны 282 (эрэгтэй 165, эмэгтэй 117) жудоч өрсөлдөв.
Жем интернэшнл ХХК нь нийгмийн хариуцлага бодлогын хүрээнд Монгол улсын спорт хөгжил, жүдо бөхийн тамирчдыг дэмжин ажиллах чиглэлийн хүрээнд энэхүү Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддаг “Чингис хаан гранпри-2014” тэмцээнийг 5 дахь удаагаа ивээн тэтгэн оролцлоо.
“Рио де-Жанейро-2016” олимпийн эрхийн оноо цуглуулах зургаа дахь удаагийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс олон орны шилдэг жүдочид зодоглосон, өндөр чансаатай тэмцээн болж, Монголын жудочид нутагтаа болсон Гранприд сүүлийн дөрвөн жил дараалан багийн дүнгээр тэргүүллээ. Харин Японы цагаан өмсгөлтнүүд гурван алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай аман хүзүүдэж, Гүрж (2 алт+1 мөнгө+2 хүрэл), БНХАУ (2+0+1), БНСУ (1+1+0) айрагдлаа. Шилдэг жудоч буюу “”Иппон тропи”-ийн эзнээр эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалсан, олимп, дэлхийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев, эмэгтэйчүүдийн 70 кг-д түрүүлсэн ОУХМ Ц.Наранжаргал нар тодорсон юм.
Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах