1000 ХҮҮХЭД БАЯРЛУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд өвөг дээдэс маань эх нутгаасаа Манж хятадын түшмэл, сайд нарыг хөөн гаргаж, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөн, төрийн тамгаа өгсөн түүхтэй. Ихэс дээдсийн энэхүү түүхэн гавъяаг хойчийн бид ямагт санан дурсах учиртай. Тиймээс эл түүхэн өдрийг хүүхэд багачууддаа сануулах үүднээс Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд, "Жавзандамба хутагт" төв, үндэсний үйлдвэрлэгч "ЖЕМ Интернэшнл" компани хамтран 1000 хүүхэд баярлуулах арга хэмжээг зохион байгуулсан.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах