200 ХҮҮХДИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭВ


“Жем Хужирт” ХХК-иас ивээн тэтгэн “Жавзандамба Хутагт Төв” ББ болон тус төвийн дэргэдэх “Очирт Залуу Манлай” Клубээс санаачлан “Шинэ жил”-д зориулсан Буяны үйл ажиллагаа явуулахаар шийдэж, олны хандив туслалцаан дээр тулгуурлан, Сонгино Хайрхан дүүргийн 26-р хорооны эмзэг бүлгийн хүүхдүүдийг шинэ жилийн баяртай холбогдуулан баясгаж баярлуулах болон сэтгэлийн дэм өгөх зорилгоор хүүхдүүдэд бэлэг гардуулах, халуун хоол амттанаар дайлж цайлах, хөгжөөнт тоглоом цэнгээнээр хөгжөөн баясгах гэх мэт үйл ажиллагааг 2013 оны 12 сарын 26-нд 11.00 – 14.00 цагийн хооронд явуулж дуусгасан.Энэ үйл ажиллагаанд маань нийт 200 хүүхэд хамрагдсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны түвшнээс доогуур орлогтой өрхөөс судалгаа хийж сонгож авсан юм. Тэр бүр шинэ жилийн баяраа бусад хүүхдүүдийн адил тэмдэглэх боломжгүй байдаг тэдэнд өдлийн өвгөн цасан охид бэлэг гардуулж хөгжилтэй алиалагч тоглоом тоглуулж бага ч болов хугацааг байр хөөртэй өнгөрүүлсэн юм.

Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах