51-Р БАЙРАА 18 БОЛГОЖ АХИУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮ Танхим хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй 100 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжлөдөг уламжлалтай. 9 дэх жилдээ зохион байгуулсан энэхүү шалгаруулалтанд Хүнсний манлай үйлдвэр “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК амжилттай оролцож 2008 онд эзэлж байсан 51-р байраа 18-р байр болгон ахиулж өндөр амжилт гаргалаа.

“ЖЕМ Интернэшнл” ХХК 2009 онд улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлууд, түүнд зарцуулсан зардал, үр дүнгээрээ дүгнүүлж ТОП-100 аж ахуйн нэгж болсоноос гадна МҮХАҮТанхимын нэр хүнд бүхий “Diamond” гишүүн болж өргөмжлөл гардлаа.
Дараагийн мэдээ Мэдээний листрүү буцах