Товч Танилцуулга

Тэртээх 13-р зуунд Их монгол улсыг нэгтгэн байгуулж, дэлхийн талыг нэгэн дээвэр дор нэгтгэж явсан, эр зориг, эрдэм чадал, суу билгээрээ алдаршсан, хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн Аугаа их Чингис хааны нэрээр нэрийдсэн “CHINGGIS PLATINUM” брэнд нь эрхэмсэг дээд, тансаг хэрэглээний бодит төлөөлөл болж чадсан юм.

Энэхүү өндөр зэрэглэлийн сархадыг үйлдвэрлэхдээ шилмэл сортын улаан буудайн альфа зэрэглэлийн /хамгийн өндөр чанартай/ спиртийг гүний цэнгэг, зөөлөн усаар найруулан амрааж, уламжлалт технологийг ашиглан нүүрс, кварцан, элсэн болон мөнгөжүүлсэн давхар шүүлтүүрээр шүүсэн тул дээд зэргийн зөөлөн, басхүү тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болж чадсан.

CHINGGIS PLAINUM нь ОХУ-ын Glass-Decor брэндийн алтадсан, шармал шошго бүхий шилэн лонхонд савлагдсан, Италийн “Guala Closures” группын 5 давхар нууцлал бүхий 3S /Super, safe, secure/ бөглөөгөөр хамгаалагдсан ба гадуураа гоёлын төмөр хайрцаг бүхий сав, боодолтойгоор хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа нь дээд зэрэглэлийн хүлээн авалтад зориулагдсан, ёслол хүндэтгэлийг илэрхийлэх тансаг бүхнийг өөртөө шингээсний илрэл юм.

Спиртийн агууламж: 39%
Савалгаа: 0.75л, 1л
Үйлдвэрлэж эхлэсэн: 2006 он
Төрөл: Mongolian premium vodka

Орц найрлага

  • ЖЕМ спиртны үйлдвэрийн улаанбуудайн тансаг ангиллын спирт
  • шүүж зөөлрүүлсэн гүний цэнгэг ус
  • амт, үнэрийн нэн тааламжтай болгодог өвөрмөц нэмэлт
  • олон дамжилгат нүүрсэн болон мөнжүүлсэн шүүлтүүр
  • Платиниум болон мөнгөжүүлсэн шүүлтүүрийн хослосон технологи

Билэгдэл

Түүхийн нэгэн цагийг эзлэн төрж, эр зориг, эрдэм чадал, суу билэгээрээ бүх дэлхийг нэгэн дээвэрт нэгтгэн, хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн мянганы хүн ЧИНГИС хааны нэрээр нэрийдсэн Chingiss брэндүүдийн дээж болох CHINGIS PLATINIUM брэнд нь таны эрхэмсэг дээд хэрэглээний бодит төлөөлөл юм.

Сав баглаа боодол

Италийн “Guala Closures” группын сүүлийн үеийн дэвшилтэт технологийн 3S бөглөө нь өөртөө битүүмжлэн лац, далд бөглөө, доозлогч, давхар бэхлэгч гэсэн 5 давхар нууцлалуудыг агуулдаг.

ЗХУ Орос улсын Classdicory шилний үйлдвэрийн давхар шармал шого бүхий өндөр зэрэглэлийн стандартын сайжруулсан шилэн лонх

Platinium PLATED буюу платиниум ялтас бүхий шармал шошго

Платиниум металл гадаргуу

Платиниум гэж юу вэ?

Үнэт металлууд дундаас платиниум нь хамгийн эрхэмсэг бөгөөд алтнаас 30 дахин ховор тохиолддог. Платиниум нь харьцангуй залуу металл юм. Анх 18-р үеийн Фараон ойролцоогоор 3500 жилийн өмнө хэрэглэж байсан түүхтэй. Иймд сүүлийн 3 хагас мянганд энэхүү үүрдийн залуу мөнхийн металь нь хүн төрөлхтнийг увидасдаж үе үеийн гар урлалчид гэрэлтсэн цагаан металлын ид шидэнд автагдсаар байна.

Фаберге болон Картиер мэтийн дэлхийн алдартай гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгчид бүгд платиниумаар урлахыг ямагт илүүд үздэг . Учир нь платиниумын гайхамшигт уян хатан чанарынх нь ачаар маш нарийн утсан хэлбэрт оруулж бусад үнэт металлаар яагаад ч хийж боломгүй нарийн ээдрээтэй платиниум сүлжмэл болон гогцоон хэлбэр бүхий гоёлын чимэглэл хийж болдог юм. Мөн платиниум металлын маш нарийн тоосонцор ширхэгүүдээр бүрэх замаар дэлхийн шилдэг брэндүүд үнэ цэнээ улам нэмэгдүүлж байна.

Platinium Plated буюу поатиниум металл ялтасаар гадарласан бүтээгдэхүүн нь хэзээ ч өнгө үзэмжээ алдахгүй бөгөөд хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болхыг эрдэмтэд тогтоосон байдаг. Платиниумыг “амь аврагч” хэмээн нэрлэх нь бий. Учир нь хүний зүрхны апратанд суулгасан платиниумын ачаар олон зуун хүн эрүүл саруул амьдарч байна. Платиниум нь цусан дахь хүчилтөрөгчтэй исэлддэггүйгээс гадна маш сайн дамжуулагч чанартай байдаг.

Платиниум нь үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

Платиниум нь байгаль дээр цагаан өнгөтэй ба хэзээ ч өнгө хувирдаггүй ба ганддаггүй юм. Гоёл чимэглэлийн эд зүйлс болон платиниум аар бүрэгдсэн бүтээгдэхүүнийг хийхэд ордог платиниум нь 95% цэвэр платиниум, үлдсэн 5% нь бүтээгдэхүүний гадаргууг хатууруулж, зурагддаггүй болгох үүднээс холигддог платиниумын төрлийн бусад металлаас бүрддэг.

Харин цагаан алтыг анхлан 1900-гаад оны үед үйлдвэрлэж эхэлсэн ба ихэвчлэн шар алтан дээр цайруулах үүднээс никель юм уу палладины хольц нэмсэн байдаг. Ихэвчлэн 75% юм уу 58.5%-ийн алтны орцтой цагаан алт бий болдог байна. Платиниум нь алтнаас илүү нягттай металь юм.

Тиймээс платиниум бүрмэл нь 14 каратын алтаар хийсэн бөгжнөөс 60%, 18 каратынхаас 40% тус тус хүнд байдаг. Энэ нь Платиниумын ховордмол байдал нь алттай харьцуулахад илүү үнэ цэнэтэй байх бас нэгэн шалтгаан болж өгдөг.

Мөн платиниумаар гоёлын эдлэл хийхэд илүү их ур чадвар шаарддаг юм. Иймээс дэлхий нийтээрээ алтнаас илүү үнэ цэнэтэй платиниумыг загварын ертөнцөд өргөнөөр хэрэглэх болж түүнийг эдлэж, хэрэглэж буй хэрэглэгчид нь сонгодог урлагийнхан, загварын тайзныхан, бизнес, улс төрийн лидерүүд байдаг нь тэдний ЭРХЭМСЭГ БҮХНИЙ ИЛЭРХИЙЛЭЛ нь болж байдаг.

Шагнал

Gold /Best in class/ medal "International wine & Spirits Competition-2011" London, UK Gold medal "PROD EXPO - 2010" Moscow, Russia
Grand Gold Medal "Monde Selection - 2011" Brussels, Belgium Silver Medal "International wine & Spirits Competition-2010" London, UK
Gold medal "San Francisco World Spirits Competition 2011" San Francisco, USA Bronze medal "Prod Expo - 2009" Moscow, Russia

ТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭСЭГТ НЭВТРЭХИЙН ТУЛД 21 НАС ХҮРСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм

Үгүй

Намайг сана.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуультай танилцах бол энд дарна уу