G mobile

Үүрэн холбооны Үндэсний оператор Жи-Мобайл ХХК нь Монгол улсын засгийн газрын бодлогын хүрээнд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зарласан “Алслагдмал сум суурин газрыг холбоожуулах” тендерт ялж, 2006 оны 4 сард үүсгэн байгуулагдсан.

Богино хугацаанд Монгол орны өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгож, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 сарын 20-ны өдөр сүлжээний нээлтийг албан ёсоор хийж, хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар УБ хот болон 21 аймгийн төв 310 гаруй сум суурин газарт сүлжээгээ оруулж, 500 гаруй мянган хэрэглэгчиддээ харилцаа холбооны үйлчилгээг хамгийн хямд үнээр хүргэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаас үзнэ үү.