Gem beer

Спирт, архины үйлдвэрээс гараагаа эхлүүлсэн “Жем интернэшнл” ХХК-ийн хувьд 2007 онд Жем драфт амьд шар айргийг үйлдвэрлэн шар айрагны ертөнцөд шинэ эргэлтийг хийсэн байдаг. Энэ бүхнээс үүдэн манай компани нь Жем драфт шар айрагны 10 жилийн ойд зориулан шилэн савалгаатай крафт шар айргийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэлсэн. “Жем интернэшнл” ХХК-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулах шар айрагны үйлдвэр нь 12 хүний мэргэшсэн ажилчдын бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэлээ явуулж байна. Манай үйлдвэрийн хувьд Германы тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон төдийгүй шар айраг үйлдвэрлэх хэмжээний хувьд жил бүр өсөн нэмэгдэж 2017 онд 353 мянга гаруй литр шар айргийг үйлдвэрлэж байсан бол 2018 ондоо 680 мянган литр шар айргийг худалдаанд гаргах зорилт тавин ажиллаж байна. Энэ бүхнээс үзэхэд эрэлт хэрэгцээнээс хамааран манай шар айрагны үйлдвэр нь хүчин чадлаа дахин нэгээр нэмэгдүүлэн ажиллаж байна.