Товч Танилцуулга

Жем Драфт амьд шар айраг нь консервантгүй, шүүлт болон пастеризаци хийгдээгүйгээрээ жинхэнэ "амьд" шар айраг юм. Энэ пиво нь ямар ч нэмэлтгүй, өөрөөр хэлбэл зөвхөн хөхүүрээс нь шууд амсах гүүний айрагтай л зүйрлэж болно. Шар айрагны хадгалах хугацааг уртасгах зорилгоор шүүж мөн дулааны боловсруулалт хийдэг бөгөөд дээрх боловсруулалт хийгдсэн шар айрганд агуулагдах амин дэм, шимт бодисуудын хэмжээ 80 хүртэлх хувиар буурсан байдаг.

Харин амин дэм эрдэс бодисуудыг нь шүүгээгүй, хадгалах хугацааг уртасгах дулааны боловсруулалт хийгээгүй шар айрганд хүний биед нэн хэрэгтэй амин дэм эрдэс бодисууд, төмөр, натри, кали, магни, фосфор, зэс, цайр, В1,В6,В12, РР амин дэмүүд 100 хувь хадгалагдан үлддэг.

үйлдвэрийн танилцуулга

Жем интернэшнл ХХК нь 2006 онд ХБНГУ-н техник, технологи бүхий арвайн соёолж, зөрөг цэцгийн тусгайлсан жороор исгэх РАЙНХАЙТСГЕБОТ уламжлалт технологиор Жем Драфт шар айрагны үйлдвэрийг байгуулав.

Шар айрагны үйлдвэр нь нэг ээлжиндээ жилд 5200 гекта литр (hl) шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай, ХБНГУ – ын Lemke, Mueller фирмүүдийн нержээр хийгдсэн хүнсний үйлдвэрийн зориулалттай битүү системт хагас автомат технологитой үйлдвэр юм. ХБНГУ-ын шар айраг эсгэх технологийг ОХУ-ын эрдэмтдийн шинэ зууны бүтээл

болох хадгалалт -түгээлтийн гайхамшигт Хөргөлттэй Хөдөлгөөнт Танк технологитой хослуулан “Амьд шар айраг” –ийг Монголын хэрэглэгч нарт хүргэсэн анхны үйлдвэр юм. Жем Драфт амьд шар айраг нь консервантгүй, шүүлт болон пастеризаци хийгдээгүйгээрээ жинхэнэ "амьд" шар айраг юм. Энэхүү пиво нь ямар ч нэмэлтгүй, өөрөөр хэлбэл зөвхөн хөхүүрээс нь шууд амсах технологийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлогтой болно. Ингэснээр хэрэглэгч зөвхөн бар, ресторанд амьд шар айргийг хэрэглэх биш

супермаркет бусад томоохон дэлгүүрүүдээс худалдаж авах боломжийг олгож ганд агуулагдах амин дэм, эрдэс бодисуудыг нь шүүхгүйгээр байгалийн органик байдлаар нь хэрэглэгчиддээ орчин үеийн Ноу-Хау түгээлтийн технологи болох ХХТ-аар (Хөдөлгөөнт Хөргөлттэй Танк) түгээдэг нь бусад шар айрагны үйлдвэрүүдээс онцлогтой юм. Ингэснээр хэрэглэгч зөвхөн бар, ресторанд амьд шар айргийг хэрэглэх биш супермаркет бусад томоохон дэлгүүрүүдээс худалдаж авах боломжийг олгож байна.

Амьд шар айраг

Шар айрганд хүний бие организмд нэн хэрэгтэй олон төрлийн шимт бодисууд агуулагддаг. Эдгээр шимт бодисуудын хэмжээ нь шар айрагны төрөл зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг байна. Шар айрагны хадгалах хугацааг уртасгах зорилгоор шүүж мөн дулааны боловсруулалт хийдэг бөгөөд дээрхи боловсруулалт хийгдсэн шар айрганд агуулагдах амин дэм, шимт бодисуудын хэмжээ 80 хүртэлх хувиар буурсан байдаг.

Харин амин дэм эрдэс бодисуудыг нь шүүгээгүй, хадгалах хугацааг уртасгах дулааны боловсруулалт хийгээгүй шар айрганд хүний биед нэн хэрэгтэй амин дэм эрдэс бодисууд төмөр, натри,кали, магни, фосфор, зэс, цайр, В1,В6,В12, РР амин дэмүүд 100 хувь хадгалагдан үлддэг.

Тиймээс исгэлтийн дараах нэмэлт боловсруулалт (шүүлт, пастеризаци, консервант) хийгдээгүй, шимт бодисоо цогц байдлаар нь хадгалсан шар айргийг амьд шар айраг гэдэг байна.

Бүтээгдэхүүний түүхий эд, орц

  • Арвай Жем Драфт шар айргийг үйлдвэрлэхэд 6 төрлийн арвайн соёолжийг ашигладаг бөгөөд ХБНГУ-ын WEYERMAN компаниас арвайн соёолжийг импортоор оруулан ирдэг.
  • Зөрөг цэцэг Зөрөг цэцэг нь шар айраганд онцгой үнэр болон шар айрагны өвөрмөц амтыг бий болгодог бөгөөд хөөс үүсгэх, тогтоох пэрментүүдийн идэвхижилийг дэмждэг.
  • Цэнгэг ус Жем Драфт шар айраг үйлдвэрлэхэд ус нь маш чухал, шар айрагны амт чанар нь усан дахь эрдэсжилтийн хэмжээнээс хамааран өөр байдаг бөгөөд өндөр чанартай сайжруулсан ус хэргэлдэг.
  • Хөрөнгө

органик бүтээгдэхүүн

Шүүгээгүй шар айрганд агуулагдах амин дэм эрдэс бодисууд нь бөөр давсагны үрэвсэл, артерийн судасны нарийсалт, зүрхний имфаркт, тархинд цус харвах зэрэг өвчнүүдээс сэргийлэхийн зэрэгцээ үс, хумс, арьс сайхан харагдуулах, биеийн бодисын солилцоог сайжруулах, дархлаа болон цусан хангамжийг нэмэгдүүлэх, нүдний харааг сайжруулах зэрэг олон талын ач тустай болохыг судалгаа шинжилгээгээр тогтоожээ.

Герман улсын эрдэмтэд өдөрт 500 мл амьд шар айраг уух нь 10 ширхэг гүзээлзгэнэ, 3 ширхэг алим, 8 ширхэг улаан лооль, 5 ширхэг өргөст хэмх, 680 грамм байцаанаас олж авах амин дэм, эрдэс бодисуудыг нөхдөг гэдгийг нотолсон байна. Жем Драфт амьд шар айраг зах зээлд худалдаанд гарсанаас хойш харьцангуй богино хугацаанд нилээд олон шагнал хүртсэн байна.

Технологи

Амьд шар айраг буюу шар айрганд агуулагдах амин дэм эрдэс бодисыг нь шүүлгүйгээр хэрэглэгчдэд шинээр нь хүргэх боломжийг эрэлхийлж ОХУ-н эрдэмтдийн бүтээл болох хадгалалт -түгээлтийн гайхамшигт Хөргөлттэй Хөдөлгөөнт Танк технологийг бид нэвтрүүлсэн.

Энэхүү ХХТ нь тусгай зориулалтын 50л, 250л, 500 литрийн савлагаатай торхыг ашиглан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй супермаркетуудаар тусгай савлах технологийн дагуу хэрэглэгч нарт шууд хүргэдэг онцлогтой юм.

Ингэж байж шар айрганд агуулагдах амин дэм, эрдэс бодисуудыг нь шүүхгүйгээр байгалийн органик байдлаар нь буюу хүний биед нэн хэрэгтэй амин дэм эрдэс бодисууд, төмөр, натри, кали, магни, фосфор, зэс, цайр, В1,В6,В12, РР амин дэмүүд 100 хувь хэрэглэгчиддээ хүрдэг байна.

Шагнал

МХАҮТанхим, Монголын Үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах хорооноос тодруулсан 2007 оны Үндэсний шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч “Үлэмжийн Чанар” батламжаар шагнагдсан.
МХАҮТанхим, нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулсан Улаанбаатар түншлэл 2007 үзэсгэлэнгээс “ЭКСПОРТЫГ ОРЛОХ ШИНЭ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН” номинацийн шагнал хүртсэн.
Хүнс Хөдөө Аж Ахуйн салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “ХЭРЭГЛЭГЧДИЙН БАТАЛГААТ БҮТЭЭГДЭХҮҮН 2008” алтан медаль хүртсэн.
ХХААХҮ ийн салбарын “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2009” , “ЭРҮҮЛ ХҮНС -2009” үзэсгэлэнгийн “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ШАР АЙРАГ” цом, өргөмжлөл хүртсэн.

ТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭСЭГТ НЭВТРЭХИЙН ТУЛД 21 НАС ХҮРСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм

Үгүй

Намайг сана.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуультай танилцах бол энд дарна уу