Gem gas

"Жем Газ" ХХК нь 2003 оноос "Жем интернэшнл" ХХК-н спиртийн үйлдвэрийн дэргэд нүүрс хүчлийн хийг боловсруулан үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Анх ОХУ-ын "Ижевск" - ийн тоног төхөөрөмжийг суурилуулж спиртийн үйлдвэрийн хоёрдогч бүтээгдэхүүн болох нүүрс хүчлийн хий /CO2/ - г цэвэршүүлэн, боловсруулж "Шингэрүүлсэн хүнсний нүүрс хүчлийн хий" MNS 2555-78 болон ОХУ-ын "Двуокись углерода пищевая" ГОСТ 8050-85-д нийцсэн 99.89 %-ийн цэвэршилтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн.
Үйлдвэрийн хүчин чадлыг 2006, 2008 онуудад тус тус нэмэгдүүлж шинэчлэлт хийж ирсэн.
Хамгийн сүүлд 2011 оноос өөрийн үйлдвэртээ, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч Дани улсын "Union Engineering" компанийн RBU 500 маркийн бүрэн автомат ажиллагаатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэлт хийж "ПепсиКо Интернэшнл" -ийн шаардлагад бүрэн нийцсэн 99,998 %-н өндөр цэвэршилттэй хүнсний үйлдвэрийн зориулалттай дээд зэргийн нүүрсхүчлийн шингэрүүлсэн хийг хоногт 6-12 тонн хүртэл үйлдвэрлэж хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна.