Gem khujirt

Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан “Хужирт байгалийн эрдэст ус”-ны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэлийг иж бүрэн хийхэд 2008 оноос хамтран, шинэ бүтээгдэхүүн боловсруулах, брэндийг таниулах тал дээр онцгой анхааран ажилласны үр дүнд өнөөдөр “Хужирт байгалийн эрдэст ус” зах зээлдээ борлуулалтаараа тэргүүлж буй Монголын шилдэг брэндүүдийн нэг болсон. Хужирт эрдэст усыг үйлдвэрлэхдээ олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй, бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг тул хүнд хэрэгтэй хамгийн зөв бүтэцтэй ус бөгөөд хүний бие дэх эрдэсийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, эрдэсийн дутагдлаас хамгаалдаг гэдгээрээ хэрэглэгчдэд хэзээний танил болж талархалыг хүлээгээд байгааюм.

2011 оноос үйлдвэрийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж 2013 онд 1,728 м2 талбай бүхий европ стандартын шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж, Монголд анх удаа шилэн савлагааг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ амжилттай худалдаанд гаргасан. Энэ хугацаанд Хужирт суманд 15 байсан ажлын байрыг 90 хүртэл нэмэгдүүлж,орон нутагт төлөх татварын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаагийн дээр борлуулсан 1 ширхэг “Хужирт байгалийн эрдэст ус”бүрийн 1 төгрөгийг сум орон нутгийн хөгжил, хүүхдийн сайн сайхны төлөө хандивлах болсон зэрэг нь биднийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үлгэр жишээ компани байхаар хичээн ажиллаж байгаагийн нэг илрэл юм.
  • Хужирт байгалийн эрдэст ус: 330мл, 500мл, 1500мл, 5000мл
  • Хужирт Оргилуун: 330мл, 700мл
  • Хужирт жимсний амттай: 330мл, 700мл