Gem spirt

Gem spirt

“Жем интернэшнл” ХХК нь 1999 онд ХБНГУ-ын техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон спиртний үйлдвэрээ анх нээсэн. Тус үйлдвэр нь одоог хүртэл “Жем интернэшнл” ХХК-иас үйлдвэрлэгдэн гарч байгаа архины гол түүхий эд болдог. Одоогоор спиртний үйлдвэр нь 50 гаруй ажилтантайгаар 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаагаар үйлдвэрлэлээ явуулж Монгол улсад итгэмжлэгдсэн хоёр лабораториор улаанбуудай болон спиртний чанараа тодорхойлж байна. Монгол улсын хэмжээнд тансаг зэрэглэлийн спиртний стандартыг нормчилсон байдаг бол манай спиртний үйлдвэр нь түүний дээд ангилал болох альфа ангилал буюу 96 хувийн органик нэгдлүүдтэй спиртийг найман үе шаттайгаар 48-72 цагийн хооронд гарган авч байна.