Gemnet

“Жем Интернэшнл” ХХК-ийн Хөрөнгө оруулалттайгаар 2008 оны 08-р сард олон улсын болон орон нутгийн мэдээлэл, холбооны сүлжээний чиглэлээр ажиллах зорилготой МОНГОЛЫН АНХНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЭЛ ХОЛБОО СҮЛЖЭЭНИЙ “Жемнэт”компанийг үүсгэн байгуулав.

Тус компани нь өнөөдөр Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл 1118 км шилэн кабелийн сүлжээтэй бөгөөд энэхүү сүлжээ нь 400 Гб хүртэл өргөтгөх боломж бүхий DWDM төхөөрөмж, 2,5 Гб багтаамж бүхий SDH төхөөрөмж суурилагдсан хүчирхэг сүлжээг бий болгоод байна.
Манай хамтран ажиллагч гол түншүүд маань дэлхийн мэдээлэл холбооны сүлжээний шилдэг компаниуд болох ОХУ ын ТрансТелеком, БНХАУ-ын ЧайнаТелеком, Чайна Юником болон интернетийн үндсэн порт эзэмшигч АНУ-ын Level3, Европ-ын Global Crossing, Interoute зэрэг компаниуд юм. Бид цаашид өөрийн олон улсын гарцыг бэхжүүлэх зорилгоор ОХУ ын Синтерра компанитай шилэн кабелийн шууд холболт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтаас үзнэ үү.