Цагийн хэлхээс

Спиртийн үйлдвэр

Монгол улсын шилжилтийн эдийн засгийн хүнд хэцүү цаг үед шинэ мэдлэг, шинэ технологи, арга туршлагыг нэвтрүүлсэн, ХБНГУ–ын Eugen Schmitt компанийн тоног төхөөрөмжөөр хоногт 800-1200 дека литр (dal) тансаг, альфа ангилалын этилийн спирт үйлдвэрлэх хүчин чадалтай анхны хувийн хэвшлийн үйлдвэр байгуулагдав.

Тэргүүн архиний үйлдвэр

АНУ, Итали, Болгарын сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий жилд 1.000.000 дека литр (dal) архи үйлдвэрлэх хүчин чадалтай Тэргүүн” архины үйлдвэрийг байгуулж, Монголд хамгийн өндөр борлуулалтай бүтээгдэхүүнээр шалгарч байсан Чингис Голд, Тэргүүн нэрийн архийг үйлдвэрлэж эхлэв.

Жем Трейд ХХК

Улаанбаатар хотод 3500 гаруй цэг, 21 аймгийн 34 гэрээт борлуулагчаар дамжуулан хөдөө орон нутгийн 3000 гаруй цэгт хүрч ажилладаг Жем Интернэшнл ХХК-ийн албан ёсны борлуулалтын эрхтэй “Жем Трейд” ХХК-ийг байгуулав.

Жем драфт шар айрагны үйлдвэр

Шар айрагны хэрэглээ, соёлыг бий болгох, жинхэнэ герман чанарыг хэрэглэгчид хүргэх хүсэл эрмэлзэлээр ХБНГУ-ын түүхий эд болон техник, технологи ашиглаж, жилд жилд 20,000 гекта литр (hl) шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай, Монголын анхны шүүлт, пастеризаци, консервант хийгдээгүй “Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийг байгуулав.

Жемнэт ХХК

Монгол улсын урд хилээс хойд хил хүртлэх 1118 км урттай, дэлхийн нэр хүнд бүхий компаниудаас гадаад интернэтийн бүрэн хамгаалалт бүхий урсгал авсан Монголын анхны үндэсний мэдээлэл холбооны сүлжээний Жемнэт ХХК-д хөрөнгө оруулалт хийв.

DDISH TV

Хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлэгч, салбартаа анхдагч DDISH компанид хөрөнгө оруулалт хийж, Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хэрэглэгчдэд сансарын олон сувгийг үзэх боломж бүрдүүлэв.

“Жи Эн Бэвережис” ХХК

Дэлхийн алдартай брэндийг эх орондоо үйлдвэрлэх хүсэл тэмүүлэлээр PEPSI брэндийг үйлдвэрлэх эрхийг авч, “Жи Эн Бэвережис” ХХК-ийг байгуулав.

Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэр

Улаанбаатар хотоос 390 километрийн зайтай Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувилал бүхий байгалийн тогтоц, газар нутгийн онцлогт түшиглэж, хүний бие организмд хамгийн тохиромжтой эрдсийг агуулдаг Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрийг байгуулав.

Кевико ХХК

Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан Wi-Fi интернэтийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор шинэ технологид суурилсан Кевико ХХК-д хөрөнгө оруулалт хийв.

Нүүрсхүчлийн хийн үйлдвэр

Дани улсын “UNION ENGINEERING” компанийн орчин үеийн RBU 250 маркийн өндөр цэвэршилттэй хүнсний зориулалтын 99.9%-ийн цэвэршилттэй нүүрсхүчлийн хийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулав.

SPS TV

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA, Английн Премьер лиг, Европын Аваргуудийн лиг гэх мэт Монголд хамгийн олон үзэгчтэй сагсан бөмбөг, хөлбөмбөгийн шууд тоглолтууд, One FC, Жудо  WWE зэрэг бүх төрлийн спортын уралдаан тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр HD форматаар дамжуулдаг SPS телевизийг үүсгэн байгуулав.

Хан Хужирт

Өвөрхангай аймгийн Хужирт суманд орших рашаан, шаврын хосолсон байгалийн тогтоцыг түшиглэн 4 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал, эмчилгээ, сувилгаа, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх Хан Хужирт цогцолборыг бүтээн байгуулав.