ОЮУТАН ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР

“Жем интернэшнл ”ХХК их дээд сургуульд амжилттай суралцаж буй нийт оюутанууд танилцах дадлага болон үйлдвэрлэлийн дадлага хийх бүрэн боломжтой байдаг ба чадварлаг боловсон хүчин болоход тань бүхий л нөөц бололцоогоо ашиглан тусламж дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг болно.

Та бүхэн манайд дадлага хийснээр бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хичээлд үзэж судалж буй онолын мэдлэгийг практикт ашиглан хэрэгжүүлж өөрийн мэдлэг чадварыг бататгах нөхцөлөөр ханган хамтран ажилладаг. Дадлага хийх явцад дадлагын удирдагч томилдог ба тухайн удирдагч оюутны удирдамжны дагуу ажил үүрэг хийж гүйцэтгүүлэх мөн практик дээрх мэдлэг, туршлагыг хуваалцан ажиллана. Үүнээс гадна дадлагажигч оюутан бусад үндсэн ажилтны адил өдрийн хоолтой.