Khujirt tour


"Нью хужирт" резорт төсөл нь Улаанбаатар хотоос 390 км-н зайд орших Өвөрхангай аймгийн Хужирт суманд хэрэгжинэ. Гадаад дотоодын аялал жуулчлал, рашаан сувиллын цогцолбор барих энэхүү төслийг Хужирт Тур компани хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь рашаан шаврын эмчилгээ, сувилгаа, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгдэж буй зүү төөнүүр SРА, хуурай болон нойтон сауна, алжаал тайлах чулуун болон цэгэн бариа засал зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна Япон онсейн, джакузи зэрэг аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн нэгдсэн үйлчилгээтэй цогцолбор байхаа ртөлөвлөсөн. "Нью хужирт" цогцолбор нь 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 3 блок бүхий 14182 м2 талбайтай 5 давхар үйлчилгээний байгууламж байхаар төлөвлөгдөөд байна.