Товч Танилцуулга

Монгол ард түмэн сархадыг үеийн үед хэрэглэг ирэхдээ хатуу охийг үл таашаан хэдэн зуун жилийн турш зөөлөн шимийн архийг хүртэж ирсэн.

Энэхүү бүтээгдэхүүнийг монгол улаан буудайн альфа зэрэглэлийн спиртийг гүний цэнгэг, зөөлөн усаар найруулан амрааж, ОХУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан 12 удаагийн давтамжтайгаар шүүсэн учраас дээд зэргийн зөөлөн амттай сархад болж чадсан юм. Энэхүү бүтээгдэхүүний найрлагад ямар ямар нэгэн нэмэлт бодис оруулаагүй учраас хамгийн чанартай бүтээгдэхүүн болсон.

“Моду” сархад нь монгол уламжлалыг хадгалсан монгол бичгээр нэрийн сийлсэн шошго бүхий шилэн лонхонд савлагдсан. Италийн “Guala Closures”группын 5 давхар нууцлал бүхий 3S/Super, safe,secure/ бөглөөгөөр хамгаалагдсан.

Спиртийн агууламж: 18%%
Савалгаа: 0.5л, 0.25л
Үйлдвэрлэж эхлэсэн: 2015 он
Төрөл: Mongolian premium vodka

Орц найрлага

  • Монгол улаан буудайн альфа зэрэглэлийн спирт
  • Гүний цэнгэг ус
  • ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт
  • Уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлтүүртэй хослуулан 12 удаагийн давтамжтайгаар шүүж цэвэршүүлсэн.

Билэгдэл

Монголчууд эртнээс байгаль дэлхийн дөрвөн улиралдаа зохицон оршиж, цагаан идээгээ боловсруулан, уудам энгүй тал, урсгал дөлгөөн мөрөн шигээ эедүү зөөлөн охь шимийг нь нэрэн гаргаж, идээ ундааны дээд хэмээн эрхэмлэн хүртсээр ирсэн билээ. Шимт бор дарсны эедүү зөөлөн амтыг эрхэмлэн таашааж, хэмжээлэн хүртсээр ирсэн эртний улбаат билиг соёлоо эдүгээ цагийн соёлт зохистой хэрэглээнд нийцүлэх хэмээн зорьж, “Моду” нэрт зөөлөн сархадыг өргөн барьж байна. Бага ууваас жаргал буюу Бахархаж шунаваас мунхаг бусуу

Сав баглаа боодол

Италийн “Guala Closures”группын сүүлийн үеийн дэвшилтэт технологийн 3S бөглөө нь өөртөө битүүмжлэн лац, далд бөглөө, доозлогч, давхар бэхлэгч гэсэн 5 давхар нууцлалуудыг агуулдаг.

Шил: Монгол бөхийн малгайн хэлбэрийг шингээн бүтээсэн ногоон туяа бүхий зоосон хээтэй тунгалаг шил

Шошго: Виноны шошгонд ашигладаг цаас, Украйн улсад хэвлүүлсэн.

ТА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭСЭГТ НЭВТРЭХИЙН ТУЛД 21 НАС ХҮРСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

Та согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрсэн үү?

Тийм

Үгүй

Намайг сана.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуультай танилцах бол энд дарна уу