Sansar HD

“Сансар хай Дэфинэшн” ХХК нь мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон сувгийн нэвтрүүлгийг дижитал систем рүү шилжих үйл явцыг Монголд нэвтрүүлэх зорилгоор анх 2009 онд байгуулагдсан. Тус компани нь ажил үйлчилгээгээ чанартай хийж гүйцэтгэх, хамрах хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, техник технологио шинэчлэхэд цаг ямагт анхаарч ажиллаж 2013 оны 9-р сараас эхлэн Швейцарь улсын Nagravision компанийн CAS системийг ашиглахаар одоо ажиллаж байна. Nagravision компанитай хамтран цаашдаа Time Shifting буюу өнгөрсөн хугацааны бичлэгийг ухраан үзэх, EPG буюу телевизийн хөтөлбөр, Pay per view буюу төлбөрт нэвтрүүлгүүд үзэх, VOD буюу кино сан, OTT зэрэг технологиудыг суурилуулах үйл ажиллагааг эхлүүлээд байна.