Спиртийн үйлдвэрийн ажилтан Л.Батбаяр

Намайг Лхагва овогтой Батбаяр гэдэг. Би Жем Интернэшнл ХХК-ийн Спиртийн үйлдвэрт  хүнсний үйлдвэрийн аргон гагнуурчинаар мэргэжлээр тасралтгүй 18 жил ажиллаж байна. Монгол улсын шилдэг татвар төлөгч, топ аж ахуйн нэгжийн нэг монголын хүнсний үйлдвэрийн чанар стандартыг хангасан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй ийм сайхан үйлдвэрт ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Мөн байгууллагын удирдлагууд маань ажилчдын санаа бодлыг сонсдог, ажилчдаа дэмждэг, хамтран ажилладаг нөхөд маань нийтэч, эв санаа нэгтэй байдаг нь ажилдаа дуртай байх, ажлаа сайн хийх урам зоригийг надад өгдөг.