Ээлтэй бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжье” аян үргэлжилж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед Жем Интернэшнл ХХК нийгмийн хариуцлагаа эрхэмлэн Ээлтэй бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжье аяныг улс орон даяар зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд цар тахалтай тэмцэх үйлст зүтгэж буй эмч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тохижилт үйлчилгээний зэрэг 11000 гаруй ажилтан, албан хаагчдад 90 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий дархлаа дэмжих эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнээ хандивлалаа.