2016 оны ТОП – 100 шилдэг аж ахуйн нэгж байгууллага боллоо
Монгол түмний сар шинийн баяртай давхцан ОХУ-ын Москва хотын хамгийн том үзэсгэлэн болох “PROD EXPO-2010” олон улсын үзэсгэлэн энэ сарын 9-12 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “PROD EXPO” үзэсгэлэн нь ОХУ болон Европын орнуудын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогдох үзэсгэлэн бөгөөд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж дотоодын болон гадаадын хүнсний үйлдвэрлэгчдийн нэр хүнд, бүтээгдэхүүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдогоос гадна хамтрагч түншүүдтэйгээ холбоо тогтоох, туршлага солилцох зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Энэ удаагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнг ОХУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 30 улсын 1900 гаруй шилдэг үйлдвэрлэгчид оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан өрсөлдлөө.