DDISH TV
Хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлэгч, салбартаа анхдагч DDISH компанид хөрөнгө оруулалт хийж, Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хэрэглэгчдэд сансарын олон сувгийг үзэх боломж бүрдүүлэв.
Хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлэгч, салбартаа анхдагч DDISH компанид хөрөнгө оруулалт хийж, Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хэрэглэгчдэд сансарын олон сувгийг үзэх боломж бүрдүүлэв.
Монгол улсын урд хилээс хойд хил хүртлэх 1118 км урттай, дэлхийн нэр хүнд бүхий компаниудаас гадаад интернэтийн бүрэн хамгаалалт бүхий урсгал авсан Монголын анхны үндэсний мэдээлэл холбооны сүлжээний Жемнэт ХХК-д хөрөнгө оруулалт хийв.
Шар айрагны хэрэглээ, соёлыг бий болгох, жинхэнэ герман чанарыг хэрэглэгчид хүргэх хүсэл эрмэлзэлээр ХБНГУ-ын түүхий эд болон техник, технологи ашиглаж, жилд жилд 20,000 гекта литр (hl) шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай, Монголын анхны шүүлт, пастеризаци, консервант хийгдээгүй “Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийг байгуулав.
Улаанбаатар хотод 3500 гаруй цэг, 21 аймгийн 34 гэрээт борлуулагчаар дамжуулан хөдөө орон нутгийн 3000 гаруй цэгт хүрч ажилладаг Жем Интернэшнл ХХК-ийн албан ёсны борлуулалтын эрхтэй “Жем Трейд” ХХК-ийг байгуулав.
АНУ, Итали, Болгарын сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий жилд 1.000.000 дека литр (dal) архи үйлдвэрлэх хүчин чадалтай Тэргүүн” архины үйлдвэрийг байгуулж, Монголд хамгийн өндөр борлуулалтай бүтээгдэхүүнээр шалгарч байсан Чингис Голд, Тэргүүн нэрийн архийг үйлдвэрлэж эхлэв.
Монгол улсын шилжилтийн эдийн засгийн хүнд хэцүү цаг үед шинэ мэдлэг, шинэ технологи, арга туршлагыг нэвтрүүлсэн, ХБНГУ–ын Eugen Schmitt компанийн тоног төхөөрөмжөөр хоногт 800-1200 дека литр (dal) тансаг, альфа ангиллын этилийн спирт үйлдвэрлэх хүчин чадалтай анхны хувийн хэвшлийн үйлдвэр байгуулагдав.
Холбогдох утас: 9305-7277
Цахим шуудангын хаяг: arkhangai@gem.mn
Вебсайт: www.gem.mn