ЧАНАРЫН БОДЛОГО

Жем Интернэшнл ХХК-ийн чанарын талаар баримтлах бодлогын хүрээнд үйлдвэр, нэгжүүд чанарын зорилт дэвшүүлэн, биелэлтийг хангаж, үр дүнг дүгнэж, бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны чанарыг байнга сайжруулж ажиллана.

  1. Монгол Улсын Хууль тогтоомж, стандартын шаардлагаас илүү өндөр шаардлага бүхий баталгаат бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэнэ.
  2. Компанийн онцлог, давуу талуудад тохирсон чанарын удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, байнга сайжруулж ажиллана.
  3. Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, бүтээлч байдал, эрх мэдэл, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоно.
  4. Үйлдвэрлэлийн техник, технологийг тогтмол хөгжүүлж, салбартаа тэргүүлэгч байхыг эрэлхийлж ажиллана.